Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
273
Ж.Батжаргал: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаар тогтлоо

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал танилцууллаа. 

Тэрээр, Ашигт малтмал  экспортын 95 орчим хувийг дангаараа бүрдүүлж, төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Тиймээс ашигт малтмалын эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой, ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулалтын үзэл баримтлалд бүлгийн гишүүд санал бодлоо илэрхийллээ. Уул уурхайн баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, боловсруулалтын түшинг ахиулах, уул уурхайн бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр очоод өрсөлддөг болох боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин хэрэгтэй байна. Ийм  санааг ч гишүүд илэрхийлж байна.

Тиймээс гишүүдийн саналыг тусгаж, судалгааг нь нарийсгаж үзэж хуулиа илүү сайжруулж УИХ-д өргөн барихаар тогтлоо. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Бид ашигт малтмалын тухай хуулиа өөрчилж шинэчлэх зайлшгүй шаардлагатай байна гэж ярьсаар олон жилийг үдлээ. Манай улсад том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх, үүнийг зөв зүйтэй зохион байгуулахад ашигт мэлтмалын тухай хуулийннэмэлт өөрчлөлтийн асуудал нэн чухал. Уул уурхайн баялгийг зөв зохистой хуваариалх, уул уурхайн үйл ажиллагаа явж байгаа газар орон нутгийн ард иргэдэд түлхүү боломж олгогддог байх зохицуулалтыг хийх ажил маш олон жил хүлээгдлээ. 

Шууд дамжуулалт: