

ХҮН намын зөвлөл Туулын хурдны зам болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг: 9.1.6.2-т УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тусгай нөхцөлүүдийг оруулж ирсэн байгаа. Гэтэл ҮХ-ийн 29.3-т УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёр нөхцөлийг тусгаж өгсөн байдаг. Хэрэв энэ хоёр нөхцөлийг өргөтгөмөөр байгаа бол ҮХ-д өөрчлөлт оруулж байж УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг дэлгэрүүлэх, өргөтгөх боломж нь байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хувьд санаачлах субъект нь биш юм.
Тийм учраас тус асуудлыг хэлэлцэж эхлэх эсэх нь зөв биш байна. Хоёрт агуулгын хувьд ҮХ-ийн зөрчилтэй олон заалтууд байна. УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын хуулийн 7.2-т заасан тангаргийн агуулгыг өргөтгөж болно. Энэ тал дээр бидний хувьд дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд жишээлбэл, хэд хоногийн дотор ҮХ-ийн цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэх ёстой гэх мэт. Яаралтайгаар шийдэх дэгүүд байх ёстой.
Шууд дамжуулалт:
