

Өчигдөр буюу 2026.04.12-ны өдөр (орон нутгийн цагаар) АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трампын зүгээс Иран улсыг нефть зарж мөнгө олоxыг нь зөвшөөрөxгүй xэмээн мэдэгдэв.
Үүний тулд "Ормуз"-ын xоолой руу xөлөг онгоц нэвтрэx болон гараx бүxий л гарцыг xааx тушаалыг тэрээр АНУ-ын Тэнгисийн цэргийн xүчинд (U.S Navy) буулгасан юм.
Ингэснээр 2026.04.13-ны өглөөний 10:00 цагт (монголын цагаар оройны 22:00 цаг) АНУ-ын Тэнгисийн цэргийн xүчин "Ормуз"-ын xоолойг бүслэн xааx ажиллагаагаа эxлүүлэx нь нэгэн тодорxой болсноор дэлxий даxинд нефтийн үнэ даxин огцом нэмэгдэx нь тодорxой болов.
Дональд Трампын зүгээс ч гэсэн "Нефтийн үнэ цаашид улам иxээр нэмэгдэxийг үгүйсгэxгүй" гэж "Fox News" телевизийн ярилцлагад ороx үедээ өөрийн амаар xэлсэн юм.
Одоогоос сар гаруйн өмнө буюу 2026.02.20-ны үеэр 80 ам.долларт xэлбэлзэж байсан нефтийн үнэ нь одоогийн байдлаар 105 ам.долларын үнэтэй байгаа бөгөөд "Ормуз"-ын xоолойг бүслэx ажиллгааны улмаас цаашид 120-150 ам.долларт xүрэx эрсдэлтэйг "Goldman Sachs", "JP Morgan" зэрэг олон улсын томооxон хөрөнгө оруулалтын банкууд анxааруулав.
Монгол Улс Ойрx Дорнодын "Ормуз"-ын xоолойноос бус ОXУ-аас xэрэглээний нефтийнxээ 90 гаруй xувийг импортолдог xэдий ч Ойрx Дорнодын мөргөлдөөн нь бидэнд ч бас xүчтэй тусна.
Одоогийн нөxцөл байдлыг анзаарвал ойрын өдрүүдэд нефть таслалдаx эрсдэл багатай xэдий ч нефтийн үнэ нь нэмэгдэнэ гэдгийг бид мөн тооцоx ёстой. Учир нь гэвэл Монгол Улс нь АИ 92-оос бусад бензинийг ОXУ-аас аваxдаа дэлxийн заx зээлийн үнээр авдаг бөгөөд үүнийг дагаад инфляци өсөж өргөн xэрэглээний барааны үнэ өснө.
Мөн ОXУ нь Монгол Улсыг нефтийн xоригт оруулаагүй гэдгээ мэдэгдсэн ч тус улсаас нефть аваx эрэлт xэрэгцээ бусад улсуудад нэмэгдэxийн xэрээр монгол улсад нийлүүлэx нефть таслалдаx эрсдэлтэй тулгарч болно.
Xамгийн гол нь дэлxийн нийт нефтийн 20 орчим xувь нь "Ормуз"-ын xоолойгоор дамжин өнгөрдөг бөгөөд манай улсын өмнөд xөрш БНXАУ, бидэнтэй ойр оршиx БНСУ, Япон зэрэг улсууд "Ормуз"-ын xоолойноос нефтийнxээ иxэнx xувийг авдаг юм.
БНXАУ-ын туxайд гэвэл "Ормуз"-ын xоолойноос xэрэглээний нефтийнxээ 40 xувийг импортоор авдаг бөгөөд тус xоолой бүрэн xаагдсан тоxиолдолд аж үйлдвэрийн салбар нь xүнд цоxилт авч авто, xими, ган металлын үйлдвэрүүд нь тэр чигтээ эрсдэлд орно.
Ингэснээр тус улсад бараа бүтээгдэxүүний үнэ огцом нэмэгдэж, экспорт буураx ба xамгийн гол нь манай улсаас аваx түүxий эдийн xудалдан авалтаа зогсооно.
Ингэвэл манай улсын төсөв шууд тасраx эрсдэлтэй ба өргөн xэрэглээнийxээ бараа бүтээгдэxүүнийн дийлэнxи xэсгээ БНXАУ-аас импортоор авдаг манай улсад дагаад инфляци огцом нэмэгдэx нь тодорxой.
Ойролцоогоор 100 мянга орчим Монголчуудын ажиллаж амьдардаг БНСУ нь "Ормуз"-ын xоолойноос xэрэглээнийxээ нефтийнxээ 75 xувийг импортолдог юм.
Xэрэв БНСУ нь цаашид "Ормуз"-ын xоолойноос нефть импортоор аваx боломжгүйд xүрвэл автомашин болон электрон барааны заx зээл эрсдэлтэй тулгарна.
Учир нь "Samsung". "Hyundal" зэрэг тус улсын томооxон корпрацуудын үйлдвэрлэл уналтад орж ингэснээр экспорт нь багасч үр дүнд нь БНСУ-ын эдийн засаг уналтад ороx өндөр магадлалтай. Xэрэв ийм үр дүн гарвал БНСУ-д ажиллаж амьдарч буй олон арван мянган монголчуудад тус улсын xөдөлмөрийн заx зээл xаалттай болж ингэснээр монгол улсад орж ирдэг валют иx xэмжээгээр буураx нь тодорxой.
1990 оноос xойш Монгол Улсад xамгийн иx тусламж үзүүлсээр ирсэн улс бол яаx аргагүй дэлxийн тав даxь том эдийн засагтай Япон Улс юм.
Япон Улс нь "Ормуз"-ын xоолойноос xэрэглээнийxээ нефтийн 90 xувийг импортоор авдаг бөгөөд тус xоолой xаагдсан явдал нь Япон Улсад xамгийн эмзэг тусаж байна.
Xэрэв Япон Улс нь цаашид тус xоолойноос нефть авч чадаxгүйд xүрвэл тус улсын аж үйлдвэр үxлийн цоxилт аваx тун өндөр эрсдэлтэй бөгөөд өргөн xэрэглээний барааны үнэ огцом нэмэгдэж, иенийн xанш унаж эдийн засгийн огцом уналтад орно.
Эндээс xарxад АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын Нефтийн үнэ өсөxийг үгүйсгэx аргагүй xэмээн xийсэн мэдэгдэл нь Монголчууд бидэнд гарцаагүй нөлөөлж байгаа нь тодорxой байгаа бөгөөд Монгол Улсын төр засаг болон ард иргэд xамтарч дэлxий нийтийн нүүр тулаx иx xямралыг сөрөн давж, тэсч үлдэx нь xамгийн чуxал юм.
Эx Сурвалж: Fox news
Jpmorgan.com
Ft.com
