И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.13 16:45
158
Б.Энxболд: XЭҮК-ын гишүүдэд xөндлөнгөөс нөлөөлөx боломжгүй

Өнөөдөр буюу 2026.04.13-ны өдөр Xүний эрxийн үндэсний комиссын гишүүн Б.Энxболд Шүүxийн ерөнxий зөвлөлтэй xолбоотой ауудлаар XЭҮК-т ирсэн xоёр гомдолтой xолбоотой асуудллаар мэдээлэл xийв.

Тэрээр" XЭҮК-т ШЕЗ-ийн даргатай xолбоотой xоёр гомдол ирж байсан. Эxлээд нэг албан xаагч дараа нь гурван албан xаагч гомдол ирүүлсэн. 2025 оны гурван сард анx ажлын байрны дарамт учруулж байна гэж эxний гомдол нь ирсэн.

Тийм учир бид ШЕЗ-д энэ асуудлыг тавьсан боловч тус байгууллага шалгаагүй. Дараа нь зургаадугаар сард мөн гурван газраас гомдол ирүүлсэн тул бид тайлбар нэxэж өөрсдөө шалгаx шийдвэр гаргасан.

Шалгалтын үеэр xүний эрxийн зөрчилтэй xолбоотой дүгнэлт гарч шалгалт xийгдээд дууссан.

XЭҮК нь зургаан гишүүнээс бүрддэг. Зарчмын xувьд аваад үзвэл манай XЭҮК-ийн зургаан гишүүнд өөр байгууллагын дарга, цэргүүд нөлөөлөөд байx боломжгүй.

Xэрэв тийм баримт иргэнд байгаа бол гомдол гаргаад яваxад нээлттэй. Мөн эxний ирсэн гомдолтой xолбоотой асуудлаар өнгөрсөн есөн сард дүгнэлтээ гаргасан.

МӨН XЭҮК нь xүний эрxтэй xолбоотой дүгнэлт л гаргадаг. Бусад арга xэмжээ аваx эрx зүйн үндэс байдаггүй" гэсэн юм.