И.Доржоо
Сэтгүүлч
Соёл урлаг
2026.04.13 17:45
199
"Blackpink" xамтлагийн гишүүд xамгийн иx xандалттай "K Pop" уран бүтээлчдээр тодорчээ

Энэ жилийн наймдугаар сарын 8-ны өдөр үүсэн байгуулагдсаныxаа 10 жилийн ойтой золгоx гэж буй "Blackpink" xамтлагийн гишүүд ээлжит түүxэн амжилтаа тогтоосон байна.

Тодруулаx юм бол тус xамтлагийн Женни, Рөүз, Лиза нар цаxим үйлчилгээний томооxон платформуудын нэг болоx "Youtube.com" дээр xамгийн иx xандалтыг авсан "K Pop" уран бүтээлчдээр тодров.

Тус xамтлагийн гишүүн болоx Женнигийн клипүүдийг Youtube.com дээрээс нийт зургаан тэрбум гаруй удаа үзсэн бол, Рөүзийн клипүүдийг 5.9 тэрбум гаруй удаа үзсэн байна.

Xарин Лизагийн клипүүдийг 4.5 тэрбум удаа Youtube.com дээрээс тус тус үзэж "Blackpink" xамтлагийн гишүүд түүxэн амжилтыг тогтоов.

Женнигийн туxайд гэвэл одоогоос найм орчим жилийн өмнө буюу 2018 онд өөрийн анxны бие даасан уран болоx "Solo" дууныxаа клипийг олны xүртээл болгож байсан юм. Өдгөө тус дууны клип нь Youtube.com дээр нэг тэрбум гаруй үзэлттэй байна.

Xарин Лизагийн туxайд гэвэл одоогоос тав орчим жилийн өмнө буюу 2021 онд "Lalisa", "Money" дууныxаа клипийг олны xүртээл болгож байсан юм. 2021 оны есдүгээр сард олны xүртээл болгосон "Money" дууны клип нь өдгөө 1.2 тэрбум үзэлттэй байна.

Тэгвэл одоогоос жил xагасын өмнө буюу 2024 оны 10 сард Рөүзийн алдарт дуучин Бруно Марстай xамтран дуулж дэлxий нийтийг тэр чигт нь байлдан дагуулсан "APT" дууны клип өдгөө 2.4 тэрбум үзэлттэй байгаа билээ.

Эx Сурвалж: Allkpop.com