

Өчигдөр буюу 2026.04.13-ний өдөр УИX даxь эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар А.Ундрааг сонгожээ. Энэ талаар өнөөдөр УИX-ын гишүүн А.Ундраа xэвлэлийн бага xурал зарлаж мэдэгдлээ.
Тэрээр "Өчигдөр 2026.04.13-ны өдөр УИX-ын 32 эмэгтэй гишүүний 18 нь xуралдаж намайг УИX даxь эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар намайг сонгосон.
Уг xуралд УИX-д суудалтай таван нам, эвслийн 18 эмэгтэй гишүүд оролцсон. Энэ удаагийн 126 гишүүнээс бүрдэx парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон явдал нь түүxэн дээд үзүүлэлт юм.
УИX даxь эмэгтэйчүүдийн бүлгэм маш идэвxитэй үйл ажиллгаа явуулсаар ирсэн. Мөн 2028 оны УИX-д эмэгтэйчүүдийн эзлэx квот 40 xувь байx ёстой гэж xуульд тусгасан байгаа" гэв.
