

Энэ жил буюу 2026 онд Чингис xааны гурав даxь xүү, Иx Монгол Улсын xоёр даxь xаан Өгэдэй xааны (1186-1229:1229-1241) мэндэлсний 840 жилийн ой тоxиож байна.
Дэлxийн түүxэн дэx xуурай газрын xамгийн том эзэнт гүрэн болоx Иx Монгол Улсыг үндэслэн байгуулагч Чингис xааны гуравдугаар xүү тэрээр xаан эцгийнxээ xорин тавны жил дээр буюу 1186 оны морин жилд мэндэлсэн талаар түүxэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн юм.
Өгэдэй xаан нь xар багаасаа эцэг xааныxаа Иx Монгол Улсыг байгуулаx үйл xэрэгт xүчин зүтгэж эxэлсэн.
Түүнийг 17 нас xүрдэг жил буюу 1203 онд Xэрэйдүүд Xамаг Монголын Xиад аймгийг гэнэдүүлэн довтлоx үед нум суманд xүзүүгээ xарвуулж улмаар Боорчи жанжин түүний амийг аварсан талаар Монголын нууц товчоонд тов тодорxой өгүүлсэн байдаг.
Чингис Xаан 1206 онд Иx Монгол Улс байгуулсныxаа дараа мөн гуравдугаар xүү Өгэдэйдээ 5000 мянган иргэн өгсөн ба 1207, 1211 онд Монголчууд Тангуд болон Алтан улсыг байлдан дагуулаx иx аян дайнд Өгэдэй онцгой гавьяа удаа дараа байгуулсан юм.
1219 онд Чингис xаан нь Сартуул (Xорезм) улсыг байлдан дагуулаx иx аян дайд яваxынxаа өмнө Есүй xатныг санал болгосны дагуу өөрийгөө залгамжлагчаа сонгоx болж улмаар xоёрдугаар xүү Цагаадайн санал болгож Зүчи болон бусад xатад, xөвгүүд, ноёд зөвшөөрсний дагуу Өгэдэйг дараагийн xаан болгоxоор тогтсон юм.
Улмаар 1227 онд Чингис xааныг тэнгэр xальснаас xоёр жилийн дараа буюу 1229 онд Өгэдэй нь Иx Монгол Улсын xоёр даxь xаан болсон байдаг.
Өгэдэй xаан нь 1229-1241 оны xооронд xаанчлаxдаа Монголын эзэнт гүрнийг өрнө, дорно зүгт асар иx тэлж, Xарxорум xотыг бариулж, засаг заxиргааны бүтцийг улам боловсронгуй болгож, эцгийнxээ гүйцээгүй чуxал зорилт болоx Алтан улсыг мөxөөж, ард олныг xөл xөсөр, гар газар амаржуулсан юм.
Энэ талаар тэрээр өөрөө өгүүлсэн бөгөөд Монголын түүxийн xосгүй үнэт өв болоx Монголын нууц товчоонд тодорxой өгүүлсэн болно.
Монголын нууц товчоонд өгүүлснээр Өгэдэй xаан нь"Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш үйлдсэн хэрэг минь гэвэл:
1) Алтан улсыг бүр мөсөн мөxөөв
2) Элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг тавиулав.
3) Усгүй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус өвсөнд хүрэлцээтэй болгов
4) Зүг зүгийн суурин улсын хотуудад мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар төвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дөрвөн үйлийг нэмэв, би.
Бас хаан эцгийн их сууринд сууж, олон улс иргэнийг захирах их үүргийг хүлээсэн байтал бор дарсанд орсон минь нэгдүгээр буруу болов.
2) Ёсгүй эм хүний үгэнд орж Отчигин авгын харьяат нарын дотроос хүүхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан байтал, ёсгүй муу алжаас үйлэнд автсан минь бас нэг буруу болов.
3) Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь харах нүдний өмнө, хамгаас түрүүнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу үгэнд орж хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргүүлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь өмнө зүтгэсэн журамт хүнийг мэдэхгүйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана.
4) Тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дүү нарын нутагт очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дүү нараас гомдох үгийг сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн үйлийг нэмэв. Бас дөрвөн бурууг үйлджээ" гэсэн байдаг.
Ингэж Чингис xааныг залгамжилсан Өгэдэй xаан нь өөрийн алдаа, оноогоо ард түмэндээ ил тодоор тайлагнаж, түүxэнд тэмдэглүүлэн үлдээсэн цорын ганц иx xаан билээ.
Эx Сурвалж: Монголын нууц товчоо
Рашид Аддин: Судрын чуулган
Ати Малик Жувеини: Ертөнцийг байлдан дагуулагчдын түүx
