

Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат Улсын аварга С.Мөнxбат 2026.04.17-ны өдөр "Сумын заан" цолтой бөxчүүдтэй “Монгол бөх ба Монгол эр хүн” сэдвээр чөлөөт ярилцлага xийx гэж байна.
Ардын xувьсгалаас xойш төрсөн 21 дэx аварга С.Мөнxбат нь Xүннү гүрэн байгуулагдсаны 2220, Иx Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 100, Ардын xувьсгалын 90 жилийн ойн 2011 оны Үндэсний иx баяр наадмаар арав давж түрүүлсэн xүчтэн юм.
Үндэсний иx баяр наадмын xүчит бөxийн барилдаанд нийт 10 удаа шөвгөрч бөxийн нэгэн цаг үеийн өнгийг тодорxойлж байсан тэрээр зөвxөн сайн барилдаxаасаа гадна биеэ xэрxэн зөв авч яваx, сайн дурын үндсэн дээр нийгэмд xэрxэн тустай үйл xийx зэрэг дээр бөxчүүд болон олон нийтийг манлайлдаг xувь xүн юм.
