m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2026.04.14 14:51
166
НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар уулзлаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж хоёр яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тулгамдаж буй зарим асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын асуудал, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, санхүүжилтийн асуудлыг хөндөн ярилцав. COP17 бага хурлын бэлтгэлийг хангах хүрээнд холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, бодит үр дүнд чиглэсэн төслүүдийг эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.


Мөн зарим улс орон, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хэрэгжиж буй төслүүдийн үр өгөөжийг дээшлүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо. 
#БОУАӨЯам
#гадаадхарилцааныяам
#COP17mongolia