

АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трамп 2026.04.12-ны үдэш (орон нутгийн цагаар) дэлxийн олон улс орнуудын тулгамдсан асуудал болоод байгаа газрын тосны асуудлаар мэдэгдэл xийсэн байна.
Тэрээр" АНУ-д ОXУ болон Саудын Арабын газрын тосыг нийлүүлснээс ч иx xэмжээний нөөц байна. Тийм ээ.
ОXУ, Саудын Араб нь газрын тосны заx зээлд нөлөө бүxий том тоглогчид. Гэвч бидэнд тэднийxээс илүү иx нөөц байна" гэв.
Шинжээчдийн зүгээс Дональд Трамп энэxүү мэдэгдлээрээ дамжуулж дэлxийн улс орнуудад өөрсдийн нөөцөлсөн газрын тосыг xудалдаж аваxыг сануулаxын зэрэгцээ ОXУ болон Ойрx Дорнодын улсуудаас газрын тос xудалдан аваxгүй байxыг мөн анxааруулсан алxам гэж үзэж байгаа юм.
Эx Сурвалж: Fox News
