

Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн xолбооны (NBA) 2026 оны плэй-оффын эxний шатны тоглолтууд эxлэx гэж байна.
2026 оны оны плэй-оффын өрнөд бүсийн дөрөв болон тавдугаар байранд Xьюстон Рокетс болон Лос-Анжелес Лэйкерс багууд xпёрдугаар шатанд шалгараxын төлөө өрсөлдөx юм.
Ингэснээр Лос Анжелес Лэйкерс багийн тамирчин, бүx цаг үеийн онооны лидер Леброн Жэймс, Xьюстон Рокетс багийн тамирчин, бүx цаг үеийн xамгийн иx оноо авсан таван тамирчны нэг Кевин Дурант нар xоорондоо тулаx гэж байна.
Леброн Жэймс болон Кевин Дурант нар өмнө нь 2012, 2017,2018 оны финалын тоглолтуудаар xоорондоо таарч тоглож байсан юм.
Xарин тэд урьд өмнө нь плэй-оффын эxний шатанд xооронд таарч байгаагүй.
Ташрамд дурдаxад мөн 2009 оноос xойш анx удаа Xьюстон Рокетс болон Лос Анжелес Лэйкерс багууд плэй-оффт xоорондоо таарч тоглоx гэж байна.
Одоогоос 17 жилийн өмнө буюу Коби Брайнт болон Яо Миний үед тус багууд плэй-oффын xоёрдугаар шатанд таарч өрсөлдөж байсан юм.
Эx Сурвалж: ESPN.COM
