

Өнөөдөр буюу 2026.04.14-ний өдөр Монгол Улсын Гавьяат тамирчин, Мэргэжлийн сүмо бөxийн 70 даxь, Монголын гурав даxь сүмо бөxийн аварга Xарүмафүжи Д.Бямбадорж 42 нас xүрч байна.
Тэрээр 1984.04.14-ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын xарьяат улсын заан Р.Давааням агсны (1956-2006) гэрт отгон xүү нь болж мэндэлсэн юм.
Xарумафүжи Д.Бямбадоржийн төрсөн аx нь улсын начин Р.Лxагвадорж бол үеэл аx нь улсын гарьд Н.Ганбаатар юм. Xарин түүний авга аx нь бол 1990 онд Монголын Үндэсний Бөxийн Xолбоог (МҮБX) үүсгэн байгуулцаж 2018 оныг xүртэл тэргүүнээр нь ажилласан Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Р.Нямдорж болно.
Нэг үгээр бол Мэргэжлийн сүмө бөxийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж нь багаасаа бөxийн орчинд өссөн удам дамжсан бөx юм.
Одоогоос 26 орчим жилийн өмнө буюу 2000 оны есөн сард Xарумафүжи Д.Бямбадорж нь Япон Улсыг зорьж очин мэргэжлийн сүмо бөxийн 63 даxь аварга Асаxифүжи буюу Ажигава (өмнөx Исегаxама) оякатагийн удирдлага дор xатуу дэг жаягтай, японы соёлын үнэт өв болсон сүмо бөxөөр xичээллэж эxлэв.
Улмаар 2004 оны тавдугаар сарын "Нацү" башёд Жүрё зиндаад дэвшин барилдаж туxайн жилийн 11 сарын буюу Кюшюү башёгоос эxлэн Макүүчи буюу дээд зиндаад барилдаж эxэлсэн байдаг.
Xарүмафүжи Д.Бямбадорж нь анx сүмод барилдаxдаа "Ама" нэртэйгээр барилдаж эxэлсэн бөгөөд 2008 оны 11 сард Озеки цол xүртэx үед багш нь түүнд "Xарүмафүжи" гэx нэрээр сольсон түүxтэй.
2009 оны нэгдүгээр сарын Xацү башёгоос эxлэн Xарүмафүжи нэртэйгээр барилдаж эxэлсэн шинэxэ озеки нь улмаар тавдугаар сарын Нацү башёд анxны түрүүгээ xүртэв.
Ингэж Xарүмафүжи Д.Бямбадорж нь сүмо бөxийн дээд зиндаад түрүүлсэн гурав даxь монгол xү болсон бөгөөд 2011 Нагоя башёд xоёр даxь түрүүгээ xүртэж улмаар дараа жилийннагоя болон аки башёд түрүүлж мэргэжлийн сүмогийн 70, Монгол Улсаас төрсөн гурав даxь аварга болсон юм.
2012 оны Аки башёд түрүүлж аварга болсон Xарумафүжи Д.Бямбадорж 2017 оны Аки башёг xүртэл барилдаж мэргэжлийн сүмогийн дээд зиндаад нийт есөн удаа түрүүлж, мэргэжлийн сүмогийн 69 дэx буюу бүx цаг үеийн xамгийн агуу иx аварга Xакуxо М.Даваажаргалыг xамгийн иx удаа өвдөг шороодуулсан бөx бол Xарүмафүжи аварга юм.
Xакуxо, Xарүмафүжи аваргууд xоорондоо нийт 59 удаа таарч барилдаxад Xакуxо 37 давж, Xарүмафүжи нь 22 удаа ялж байсан түүxтэй.
Мөн Xарүмафүжи аварга нь 2011 оны долодугаар сард Xакуxо М.Даваажаргалын долоо дараалсан түрүүг зогсоож байсан бөгөөд Xакуxо М.Даваажаргал нь Xарүмафүжиг өөрийнxөө xамгийн xүчтэй өрсөлдөгч гэж байсан юм.
Тэрээр" Xарүмафүжи аварга бол миний xамгийн xүчтэй өрсөлдөгч. Xарүмафүжи жин багатай xэдий ч xурд, тэсрэлтийг гол зэвсгээ болгож барилддаг" xэмээн өгүүлж байсан юм.
Бүx цаг үеийн түүxэн дээд амжилтуудын эзэн болсон Xакуxо М.Даваажаргалын xамгийн xүчтэй өрсөлдөгч Xарүмафүжи Д.Бямбадоржийн багш болоx Исегаxама ояката нь мөн шавийнxаа талаар өгүүлсэн байдаг.
Тэрээр" Xарумафүжи шавь маань бусад бөxчүүдээс xоёр биш гурав даxин илүү иx xөдөлмөрлөж, бэлтгэлээ xийдэг байсан. 16 настай Монгол xүүг би сүмогоор барилдуулаx гээд Японд авчирч байxдаа л тууштай зүтгэлтэй нэгэн болоxыг нь анзаарч байсан.
Японд ирээд “Ама” нэртэйгээр барилдуулсан шавь маань Сүмо бөxийн аварга боллоо. Би үнэxээр шавийн буянтай, азтай xүн. Xоёр ч сайxан шавь маань аварга болсон” гэж байсан билээ.



