
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, А.Түвшин нарын 11 хүнд холбогдох авлига, албан тушаалын хэргийн анхан шатны шүүх хурал БГД, ХУД, СХД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо.
- Л.Бямбасүрэнд нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасч, 13 жилийн хорих ял оноолоо. Мөн 50 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулахаар
-А.Түвшинд нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасч, 6 жилийн хорих ял, 60 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар
-Б.Номинсувдад нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилээр хасч, 7 жилийн хорих ял, 65 сая төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар
-С.Ундрамд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хорих ял, 11 сая төгрөг гаргуулах
-Д.Бямбажавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ял
-Т.Ариунтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 8 сая төгрөгөөр торгох
-Ө.Айгиймаад нийтийн албанд томилогдох эрхийг 2.5 жилээр хасч, 3.6 сая төгрөгөөр торгох
-А.Мөнхтулгад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 3 сая төгрөгөөр торгох
-Ц.Анхтуяад нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох
-С.Цэдэнсодномд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох
-П.Алтантуяад нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 2.8 сая төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эргэн сануулбал, Л.Бямбасүрэн ЭМДЕГ-ын даргын эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, улсын болон хувийн эмнэлгийн захирлуудаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авч байсан. Хариуд нь тухайн эмнэлгүүдэд өвчтөнийх нь тооноос давсан нэмэлт санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлсэн байдаг.