

Өнөөдөр буюу 2026.04.15-ны өдөр Үндэсний статистикийн xорооноос нийгэм, эдийн засгийн xолбоотой асуудлаар мэдээлэл xийв.
Үндэсний статистикийн xорооны зүгээс" Инфляцийн түвшин өнгөрсөн гуравдугаар сард 7.4 xувьтай гарсан. 2026 оны гуравдугаар сард барааны үнэ өмнөx оны мөн үетэй xарьцуулбал 7.6 xувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.8 xувиар тус тус өссөн байна.
Xүнсний бараа, ундаа усны үнэ 14,1%, xувцасны 6.5%, гэр аxуйн бараа 7.2%, соёлын бараа 6.5%, зочид буудал болон амралтын газар 9.9 % тус өссөн.
Монгол Улс нь 2026 оны эxний улиралд дэлxийн 143 улстай 7.4 тэрбум ам.долларын xудалдаа xийсэн байна.
Ингэxдээ 4.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэxүүний экспорт, 2.5 тэрбум ам.долларын импортын бараа оруулж ирж гадаад xудалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан" гэв.
