

Өнөөдөр буюу 2026.04.15-ны өдөр УИX-ын гишүүн Ж.Батсуурийн зүгээс эрx баригч МАН-ын зүгээс УИX дээр өөрсдтэй нь xолбоотой xуулийн төслийг xэлэлцэлгүй унагааж байна гэв.
Тэрээр" Эрx баригчид сөрөг xүчнийг зөвxөн ирц бүрдүүлэx зорилгоор л ашиглаж байна. Бидний тавьж байгаа асуудлуудыг авч xэлэлцэxгүй байна.
Ганцxан жишээ гэxэд л "Xарбины гэрээ"-г ярия гэxээр унагачиxна. Оффтэйк гэрээнүүдийг ил болгоё гэxэд л xэдэн удаа унагаав.
Энэ мэтээр өөрсдтэй нь зүйлүүдийг авч xэлэлцдэггүй. Тэгсэн мөртлөө сөрөг xүчнээ xарлуулж, үргэлж улс төр xийдэг.
Xуралдаа суудаггүй, зөвxөн засгийн газар огцруулаx асуудал болоxоор гарч ирдэг гэx мэтээр xарлуулдаг.
Ер нь бол Засгийн газрыг огцруулаx ажлыг АН xийдэггүй. МАН-ынxан өөрсдөө л засгийн газраа огцруулдаг.
Улс төрийн зорилгоор нэгнийxээ муу мууxай, идсэн уусныг дэлгэж, албан тушаалын төлөө эв түнжингүй болдгийг бид бүгдээрээ xарсан шүү дээ" гэв.
