

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас ИЗЗН-ын их хурал болон цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Манай нам ерөөсөө хоёр хуваагдаагүй байгаа. Зарим нэгэн хүний албан тушаалын, ашиг сонирхлын асуудлаас үүдэлтэй хууль бус хуралдаан зохион байгуулсан асуудал байгаа. Энэ бол хууль бус. Намын дүрмээр намын дүрмийн дагуу, улсын бүртгэлээр Батын Батбаатар ажиллаж байгаа. Энэ хүн хууль, дүрмийн дагуу тамгаа атгаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа.
Намыг хоёр хуваагдчихсан юм шиг харагдуулсан нөхдүүдээс үүдэн бүхэл бүтэн үзэл баримтлал, үзэл санаа, итгэл үнэмшлийн нэгдлийг хоёр хуваагдсан байна гэж харж болохгүй. ИЗНН нэг нэгдмэл байр суурь, нэгдсэн үзэл санаа, итгэл үнэмшилтэй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө УИХ-д дөрвөн суудалтайгаар ажиллаж байгаа.
Нотлох баримт бол хууль, намын дүрэм, тамга байдаг. Тэгэхээр С.Замира, М.Нарантуяа-Нара, Р.Батболд гишүүн бид гурав гурван талд онц их хурал гэж зарлаад гурван талд өөр өөрсдийгөө намын дарга гээд цоллочихвол бид нар намын дарга болох уу. Мэдээж үгүй.
Хуулийн дагуу 126 гишүүн ард түмний сонголтоор гишүүн болсон. Гэтэл нөгөө талд хэн нэгэн 126 хүн онц их хурал гэж зарлаад өөрсдийгөө 126 УИХ-ын гишүүн гээд явбал тэр хүчин төгөлдөр байх уу. Дээд шүүхийн бүртгэлд намын даргаар Б.Батбаатар бүртгэлтэй байгаа.
Шууд дамжуулалт:
