

УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Яг одоо манай намын улс төрийн зөвлөл хуралдаж байна. Би байдаггүй. Энэ асуудлыг бас хэлэлцэнэ гэж сонссон. Би хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.
Ажлын хэсэг байгуулахаар нь зөрчилтэй яригдаад байгаа заалтуудыг авч болох юм байна гэх байр суурьтай байсан. Гэхдээ бүлгийн шийдвэр гарчихсан. Бүлгийн шийд гараад бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд орохгүй гэвэл бүгдээрээ орохгүй.
Манай намын дүрмээр түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалтныг намын дарга санал болгосноор улс төрийн зөвлөл томилдог. Энэ дүрмийн дагуу 1 сарын дотор Үндэсний бодлогын хороо хуралдаад АН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг намын даргын санал болгосноор оруулна. Тухайн үед намын дарга хэнийг санал болгохыг би мэдэхгүй байна. Сая бол намын даргын оруулсан шийдвэрийг бүгдийг нь дэмжсэн. Үндэсний бодлогын хорооны хурлаар 2 хүн оруулж ирсэн ч хоёулаа заалны дэмжлэг аваагүй.
Шууд дамжуулалт:
