

АН-ын дарга О.Цогтгэрэлээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг дүрмийн дагуу сонгох шаардлагатай болсон. Улс төрийн зөвлөл сайшаасан. Улс төрийн ээдрээтэй энэ цаг үед туршлагатай улс төрчийг АН-ын шилжилтийн цаг үед өндөр үүрэгтэйгээр оролцож өгөөч гэж хүсэлт тавьсан.
Ингээд Баярцогтыг нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр санал болгож сонгогдсон гэдгийг хэлмээр байна. Үүрэг гүйцэтгэгч сараас дээшгүй хугацаатай байх ёстой дүрэмтэй. Энэ хугацаанд дараагийн үндэсний бодлогын хорооны хурал зарлагдаад зохион байгуулалтын ажил хийгдээд явна.
Чуулганд орно. Өөр өөрсдийнхөөрөө байр сууриа илэрхийлнэ. Дийлэнх олонх гишүүд тус хуулийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж байгаа. АН-ын бүлэг энэ асуудлыг дэмжихгүй гэдэг байр суурь дээр нэгдсэн.
Шууд дамжуулалт:
