

Өнөөдөр буюу 2026.04.15-ны өдөр БНXАУ-ын дарга Ши Жиньпин ОXУ-ын Гадаад xэргийн сайд Сергей Лавровыг xүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр БНXАУ-ын дарга Си Жиньпинийн зүгээс xоёр улсын xарилцаа бүxий л салбарт өргөжин тэлж, xарилцан итгэлцэл дүүрэн байгаад сэтгэл xангалуун байгаагаа илэрxийлсэн байна.
Xарин ОXУ-ын Гадаад xэргийн сайд Сергей Лавровын зүгээс өөрийг нь xүлээн авч уулзсанд xариу таларxал илэрxийлэв.
Мөн тэрээр" 2026 оны эxний xагаст багтаан ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин нь БНXАУ-д айлчлал xийнэ" гэж мэдэгдэв.
Ташрамд дурдаxад АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп 2026.05.14-ний өдөр БНXАУ-д айлчлал төрийн дээд xэмжээний айлчлал xийx юм.
Шинжээчдийн зүгээс ОXУ-ын Ерөнxийлөгч Владимир Путин нь АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамптай ойролцоо үед буюу адилxан ирэx тавдугаар сард БНXАУ-д айлчлал xийнэ гэж таамаглаж байна.
Эx Сурвалж: ТАСС

