

ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдрөөс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар тодрууллаа. Тэрээр "УИХ-ын гишүүдийн 56.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжлээ. Монгол Улсын түүхэнд анх удаа ёс зүйтэй холбоотой асуудал, тэр дундаа хариуцлагын асуудал УИХ-ын босго давлаа. Хэлэлцэхийг дэмжинэ гэдэг хэлэлцээд цаашаа явна гэсэн үг. Ямар томъёолол гаргахын, хариуцлагыг юу гэж тодорхойлох юм гэдгээ тодорхой болгоно. Ерөнхийлөгч саналаа гаргаж, хуулиа өргөн барьсан. Одоо УИХ-ын бүрэн эрх. УИХ-ын гишүүд өөрсдөө тодорхойлоод өөрсдөө шийдэх л үлдлээ. Хуулийн төслийг дэмжсэн УИХ-ын гишүүддээ бүгдэд нь ЕТГ-ын өмнөөс баярлалаа гэж хэлье. Сонгогчдынхоо, иргэдийнхээ байр суурийг илэрхийлж, энэ асуудлыг ямар ч байсан хэлэлцэх ёстой юм аа гэдэг давааг давж байна шүү дээ. Өнөөдөр батлах гээд байгаа асуудал биш. Хэлэлцүүлгийн шатанд зарим нэг эргэлзээтэй байгаа зүйлүүдээ тайлаад, илүү сайн зөвшилцөөд, аль нь илүү парламентын дархлааг бэхжүүлэхэд хэрэгтэй вэ гэдгээ хэлэлцэхээр боллоо" гэв.
