m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
5 цагийн дараа
164
Б.Пүрэвдорж: Хулгай, албан тушаалын гэмт хэрэг нь ёс зүйн дээд зөрчил гэж үзэн эргүүлэн татах боломж нээгдэнэ

УИХ-н гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа. "Ард түмэн мэддэг боловч яг тэр хулгай хийсэн нөхдүүд танхимд сууж байгаа. Энэ хүмүүсийг түдгэлзүүлэх асуудал боломжгүй болсон. Учир нь 2024.5.16-нд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад, өмнө нь хэрэг бүртгэлийн шатанд яваа УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх саналыг прокурор оруулж ирдэг байсан бол ямар заалт оруулсан бэ гэхээр 45.2.3-т яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхийн өмнө ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулж ирнэ гэх заалт болж өөрчлөгдсөн. Үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдахаа байсан. УИХ-н дуудахаар очдоггүй, асуудал байлаа гэхэд хэрэг нотлох баримт, үзлэг хийх ямар ч боломжгүй болсон. Иймээс хууль хяналтынхан хэргийн талаар нотлох баримт хангалттай цуглуулж чадахгүй учраас шүүхэд шилжүүлж чадахгүй. Ингээд хэрэг нь нотлогдохгүй учраас нөгөө хүмүүс дахин дахин сонгогдоод насаараа хэрэгтэй, насаараа УИХ-ын гишүүн байх боломжийг бий болгосон. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн асуудалд авч хэлэлцэх зүйл байгаа. Тухайлбал ёс зүйн асуудлыг тоочих боломжгүй зүйлүүдийг гишүүд засаад явах боломжтой. Гол нь хулгай хийсэн, албан тушаалын гэмт хэрэг хийх нь ёс зүйн дээд зөрчил гэж үзээд энэ хүмүүсийг эргүүлэн татах боломж хуулийн дагуу нээгдэнэ гэж үзэж байгаа. Би өөрөө 45.2.3 заалтыг хүчингүй болгоно. Ингэснээр их хуралд гэмт хэрэгтнүүд нуугдаж хаагдах боломжийг үгүй хийнэ гэж үзэж байна" гэлээ.