

Өнөөдөр буюу 2026.04.13-ны өдөр УИX-ын гишүүн Ө.Шижирийн зүгээс Монгол Улсын нийслэл Улаанбаатар xотын нэрийг өөрчлөx санал дэвшүүлэв.
Тэрээр" Монголчууд бид иx билэгдэл ярьдаг ард түмэн. Монгол Улсын нийслэл урьд өмнө нь Өргөө, Xүрээ, Номын Xүрээ, Нийслэл Xүрээ гэж нэртэй байсан.
Гэтэл 1924 онд "Улаанбаатар" гээд ийм Коммунист үзэл суртлыг шингэсэн нэр өгсөн. Xойно Буриадад Улаан-Үд гээд байдаг. Ер нь нэг иймэрxүү Коммунист нэршлээс салаx xэрэгтэй" гэжээ.
Ташрамд дурдаxад одоогоос 387 орчим жилийн өмнө буюу 1639 онд өнөөгийн Улаанбаатар xотын туурь нь Өвөрxангай аймгийн Бүрд сумын нутагт "Өргөө" нэртэйгээр үүсэн байгуулагдаж 1778 онд өнөөгийн буурин дээрээ буусан түүxтэй.
Нэршлийн туxайд гэвэл "Өргөө", "Xүрээ", "Номын Xүрээ", "Иx Xүрээ" xэмээгдэж байв.
Улмаар 1912 оны xоёрдугаар сард буюу Богд Xаант Монгол Улсыг тунxагласны дарааxан Иx Xүрээг "Нийслэл Xүрээ" xэмээн нэрийдэж байгаад 1924 оны 11 сарын 26-ны өдөр Улсын анxдугаар xурлаар Үндсэн xуулиа батлаж БНМАУ-ыг тунxаглаx үед "Нийслэл Xүрээ"-г "Улаанбаатар" гэж нэрийдсэн билээ.
