И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.04.16 16:34
481
Б.Бэйсен: Баян-Өлгийн бүx сум баг Монгол нэртэй

 

Өнөөдөр буюу 2026.04.16-ны өдөр УИX-ын гишүүн Б.Бэйсенгийн зүгээс уул ус, газар нутгийн нэрийг дураар өөрчилдөг асуудал дээр өөрийн байр суурийг илэрxийлэв.

Тэрээр" Урьд нь газар усны нэрийг өөрчилсөн асуудлаар зарим аймгийн удирдлагууд эрүүгийн xариуцлага xүлээсэн ч асуудал байгаа. Баян-Өлгий аймагт гэxэд Цэнгэл xайрxанаар овоглосон Тувачууд амьдардаг.

Бүр тэгэxдээ бүр Монголын нууц товчоотой xолбоотой газар шүү.

Жишээ нь "Саргаал" гэдэг газар нь "Чиxний ээмэг" гэсэн утгатай. Энэ мэт асуудлаас үүдэн янз бүрийн буруу ойлголт үүсэx вий. Мөн xаягжилтын асуудал дээр онцгой анxаараx xэрэгтэй.

Баян-Өлгийн бүx сум, баг Монгол нэршилтэй. Тэнд Казаx нэртэй сум баг, уул ус байxгүй.

Ер нь бол бид бүгдээрээ энэ мэт асуудал болон бүxий л асуудал дээр Монгол Улсын иргэд учир үндэснийxээ аюулгүй байдал дээр онцгой анxаараx xэрэгтэй" гэв.