m.mn
түрүүлж мэдээлнэ
Нийгэм
1 цагийн өмнө
430
ГЕГ: Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагчийн эрхийг түдгэлзүүлж, шалгана
Замын-Үүдийн гаалийн ажилтан иргэний ачааг гаргахын тулд мөнгө нэхэж дарамтлан хэл амаар доромжилсон талаар иргэнээс гомдол иржээ. Иргэн шүгэл үлээж, гомдол гаргасны дагуу алба хаагчийг ГЕГ-ын дотоод хяналтын байгууллагаас  шалгаж эхэлжээ. Тэгвэл энэ хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар ГЕГ-аас мэдээлсэн байна. Тодруулбал "4.14-ны өдөр иргэний бичлэгэнд Гаалийн улсын байцаагч албан ажлаа гүйцэтгэхдээ зөрчил гаргасан байж болзошгүй мэдээлэл тавьсан. Энэ дагуу дотоод хяналт шалгалтын журмаар арга хэмжээ авахад манай алба хаагч хууль бус үйлдэл гаргасан байж болзошгүй байна. Иймээс тус гаалийн улсын байцаагчийн эрхийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэх хүртэл түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ" гэжээ.