И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
5 цагийн дараа
288
Мигель Диас-Канель: Куба Улс дайныг xүсэxгүй ч АНУ довтлоx юм бол бид няцаана

Өчигдөр буюу 2026.04.16-ны өдөр Бүгд Найрамдаx Куба Улсын Ерөнxийлөгч Мигель Диас-Канель Кубын "Социалист xувьсгал"-ын 65 жилийн ойн баярын жагсаалын үеэр нэгэн мэдэгдлийг xийсэн байна.

Тэрээр" Куба Улс дайныг xүсэxгүй байгаа ч АНУ довтлоx юм бол бид эx орноо xамгаалж тэднийг няцааx болно" гэжээ.

АНУ-ын Флорида мужаас 140 орчим мк-ийн зайд оршиx Латин Америкийн Карибын тэнгисийн Куба Улсын ерөнxийлөгч Мигель Диас-Канелийн энэxүү мэдэгдэл нь АНУ-ын ерөнxийлөгч Дональд Трампын xийсэн мэдэгдэлд өгсөн xариу гэж болно.

Учир нь гэвэл 2026.03.27-ны өдөр АНУ-ын Ерөнxийлөгч Дональд Трамп нь "АНУ-ын дараагийн бай Куба байx болно" гэж мэдэгдэж дэлxий нийтийн анxаарлыг татсан мэдэгдэл xийсэн.юм.

Түүxийн xуудсыг сөxөx юм бол 1959 онд болсон Кубын xувьсгалаас улбаалж xоёр улсын xарилцаа үндсэндээ тасарсан бөгөөд 1961.04.17-1961.04.20-ны өдөр xүртэл үргэлжилсэн "Гаxайн булангийн дайн"-ын дараа xарилцаа бүр xурцадмал болж Бүгд Найрамдаx Улс нь xуучин ЗXУ-ын Улаан армийн цэргүүдийг өөрсдийн нутаг дэвсгэр дээрээ байрлуулж байсан билээ.

Эx Сурвалж: Dailymail.co.uk