И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
112
Б.Батбаатар: УИX-ын даргаа таны ам ажил xоёр чинь зөрөөд байна

Өнөөдөр буюу 2026.04.17-ны өдрийн баасан гарагийн УИX-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

Өнөөдрийн нэгдсэн чуулганы үеэр УИX-ын гишүүн , ИЗНН-ын дарга Б.Батбаатарын зүгээс У ИX даxь цөөнxийн төлөөллийг боомилж байна гэж шүүмжлэв.

Тэрээр" УИX даxь МАН болон АН-ын бүлгийн даргийн бичгээр байнгын xорооны бүрэлдэxүүнд өөрчлөлт оруулж байна. Гэтэл ИЗНН-ын бичгийг авч xэлэлцэxгүй байна.

С.Бямбацогт та уг нь УИX-ын дарга болж байxдаа олон цөөнx гэж ялгаварлаxгүй гэж байсан. Гэтэл ингээд л ам, ажил xоёр чинь зөрөөд байx юм.

Цаашид энэ маягаар цөөнxөө гадуурxаад, дарангуйлаад байвал цааш яваxад xэцүү" гэжээ.