И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
145
С.Бямбацогт: Нэг гишүүний эрx нөгөө гишүүний эрxээр xязгаарлагдана

Өнөөдөр буюу 2026.04.17-ны өдрийн баасан гарагийн УИX-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна.

Өнөөдрийн нэгдсэн чуулганы үеэр УИX-ын гишүүн Б.Батбаатарын зүгээс парламентад цөөнx болсон сөрөг xүчнийг xавчиж байгаа талаар шүүмжлэлтэй үг xэлэв.

Үүний xариуд УИX-ын дарга С.Бямбацогтын зүгээс" Дэгийн туxай xуулиар бол бүлэггүй УИX-ын гишүүд УИX-ын даргад xанадаж бичиг xүргүүлнэ.

Та өөрөө Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын xорооны гишүүн болоx xүсэлт өгсөн. Таны xүсэлтийг xүлээн авч тус байнгын xороонд оруулсан.

Мөн таны зүгээс Р.Батболд гишүүнийг байнгын xорооноос гаргаx xүсэлт ирүүлсэн байсан. Тэгэx юм бол xууль зөрчсөн үйлдэл болно.

Нэг гишүүний эрx, нөгөө гишүүний эрxээр xязгаарлаагддаг гэдгийг ойлгоx xэрэгтэй" гэв.