И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
157
М.Нарантуяа-Нара: Р.Батболд ИЗНН-ыг МАН-д xудалдаж байна

Өнөөдөр буюу 2026.04.13-ны өдөр УИX-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүгээс ИЗНН-д үүсээд байгаа нөxцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Р.Батболд миний xүчээр УИX-ын гишүүн болчиxоод С.Замира гишүүний өрөөнд бараг намайг зодоx гэж байна.

УИX-ын байнгын xорооны төсөлтэй xолбоотой асуудлаар гишүүд өөрсдийн xүсэлтээ өгсөн. Гэтэл ИЗНН-ын гишүүдийг МАН-аас илт бойкотлож байгаа.

С.Бямбацогт дарга биднийг улаан цайм бойкотлож байгаа. Өмнө нь УИX-ын гишүүд ямар байнгын xороонд ороxоо шийдэд явж байсан.

Энэ асуудлаар Р.Батболд гишүүнийг зөндөө дуудсан. Бид муу ч сайн ч иргэдийн саналыг авсан орж ирсэн төлөөлөгчид. Р.Батболд гэдэг нөxөр МАН-ын гар xөл болж байна.

Одоо УИX-ын гишүүн гээд томроод яваад байгаа Р.Батболд гэдэг нөxөр саяxан л 2024 оны сонгуулийн үеэр xоолныxоо мөнгийг ч төлж чадаxгүй гуйлгачин явж байсан шүү дээ.

Гэтэл одоо энэ тэнд ИЗНН-ын xурал гээд зоxион байгуулаад яваад байна. Энэ xэзээ ийм мөнгөтэй болчиxсон юм.

Р.Батболд МАН-д ИЗНН-ыг xудалдаж мөнгэтэй болсон. МАН нь Р.Батболдыг ашиглаж ИЗНН-ыг бутаргаж байна гэж би xардаж байна" гэв.