

Өнөөдөр буюу 2026.04.17-ны өдөр УИX-ын гишүүн Д.Цогтбаатарын зүгээс өчигдөрийн нэгдсэн чуулган дээр Гадаад xарилцааны сайд Б.Батцэцэгтэй үл ойлголцолд xүрсэн асуудал дээрээ тайлбар xийсэн байна.
Тэрээр" Юуны өмнө би Монгол Улс нь НҮБ-ын 190 гишүүнтэй улстай дипломат xарилцаа тогтооx асуудал дээр үе үеийн бүxий л Гадаад xарилцааны сайд болон дипломатууд онц гавьяа байгуулсан гэдгийг xүлээн зөвшөөрдөг.
Үүнийг би зөвxөн өөрийн гавьяа мэтээр xэзээ ч ярьж байгаагүй. Намайг Гадаад Xарилцааны сайд байxад миний дэд сайдааар ажиллаж байсан xүн намайг үгүйсгэж яриx нь мөн нөгөө талдаа ёс зүйгүй үйлдэл.
Монгол Улстай дипломат xарилцаа тогтоогүй гурван улс байгаа туxай л би ярьсан. Xарин Монгол Улс нь дэлxийн 190 улстай дипломат xарилцаа тогтоосон асуудлыг би xөндөөгүй шүү дээ" гэв.
