Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
28 мин дараа
182
Н.Наранбаатар: 1.2 их наядад багтаан гадаадын зээл тусламж ашиглах хууль батлагдчихсан

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатараас тодрууллаа. 

Тэрээр, АН-ын даргын зүгээс 1 хоногийн завсарлага авсан. Тиймээс гадаадын зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийн төслийг ирэх 7 хоногт хэлэлцэнэ. 

Гадаадын зээл тусламжаар манай улсад хийгдэж байгаа 98 төсөл байгаа. Энэ дотроос хамгийн яаралтай хийх ёстой төсөл бол газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил байгаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг түргэн явуулах хэрэгтэй байна. Гуравт, Сэлбэ дэд төв буюу гэр хорооллын дахин төлөвлөлт 9 мянган айлын орон сууцыг нэн яаралтай барих хэрэгтэй. 

Газрын тосны үйлдвэрийн хувьд ойлгомжтой. Бензин тосныхоо 50 хувийг хийдэг болох гэж байгаа. Гадаа нөхцөл байдал ямар байгаа билээ. Тиймээс 2027 оны сүүл гэхэд ашиглалтад оруулах зорилт тавиад явах гэтэл төсвийн тухай хуулиараа гадаад зээлийн ашиглалтыг хязгаарладаг.

Энэ онд  1.2 их наядыг л ашигла гэх хууль баталчихсан. Тэгэхээр энэ гурван төсөл дээр 1.2 их наяд хүрэхгүй болоод байгаа. Тэгэхээр төсвийн энэ хязгаараас гаргаад тусад нь нэг удаагийн хууль батлах гээд байгаа. Нэг удаагийн хуульдаа энэ гурван төслийн өрийн лимитээс гаргаад яаралтай дуусгая гэдэг хуулийн төслийг Алтаншагай нарын гишүүд санаачлаад өргөн барьж байгаа. 

Шууд дамжуулалт: