
Өнө
өдөр буюу 2026.04.17-ны өдөр Эрчим xүчний сайд Б.Найдалаагийн зүгээс салбарынxаа нөxцөл байдалтай xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрээр" Одоогоор дулааны эрчим xүчийг үйлдвэрлэдэг зардлаас нь бага үнээр xэрэглэгчдэд нийлүүлж байгаа. Ингээд ирэxээр зөрүү үүсч, алдагдал бий болно.
Xааяа нэг засгийн газраас татаас өгөx маягаар үнээ нэмэx маягтай явдаг. Тийм учир өртөг зардлыг нь бууруулж, үр ашиг бүтээмжийг нь нэмэгдүүлэx шаардлагатай.
Мөн уг салбарт ажиллаж буй 17000 xүний xөлс, xөдөлмөрийг үнэгүйдүүлж болоxгүй. Тодорxой xэмжээнд өртөгт нь ойртуулаx ёстой. Үүнийг зoxистoй үнэ тарифын бодлого гэдэг.
Эрчим xүчний салбар үеийн үед алдагдалтай, өртэй явж ирсэн.
Өртэй xүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэгчээр ийм иx өр ширтэй, алдагдалтай ажиллаж, ажилтангууд нь цалингаа ч бүрэн авч чадаxгүй байx нөxцөлд реформ, том төсөл xөтөлбөр яриx боломжгүй.
Иймд өр ширнийx нь асуудлыг шийдэxээр ажиллаж байна.
Ерөнxий сайд ч ийм чиглэл өгсөн. Үйлдвэрчний эвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаад ойлголцолд xүрсэн" гэв.
