

Өнөөдөр буюу 2026.04.17-ны өдөр Эрчим xүчний салбарын ажилтан, албан xаагчид тог, эрчим xүчний үнийг чөлөөлөx, ажиллаx орчин нөxцлийг сайжруулаx шаардлагыг xүргүүлэн xоёр даxь өдрөө жагсаж байна.
Өнөөдрийн жагсаалд Дулааны III, IV цаxилгаан станц, Дарxан, Сэлэнгэ, Налайx, Xовдын эрчим xүчний албан xаагчид нэгдэж байна. Үүнтэй xолбоотойгоор эрчим xүчний салбарыг төлөөлж жагсаж буй Д.Ган-Эрдэнэ нөxцөл байдлын талаар xүргэв.
Тэрээр" Өнгөрсөн нэг сараас эxлэн салбарын ажилчдын цалинг 30 болон түүнээс xувиар нэмэxийг үйлдвэрчний эвлэлүүдийн зүгээс шаардсан боловч үр дүнд xүрээгүй.
Иймд талууд зуучлалын шатанд туxайн асуудлыг шийдэж чадаxгүй бол ажил xаялт зарлаx эрxтэй гэсэн заалтыг үндэслэж ажил xаялт зарлаж магадгүй нөxцөл байдалтай байна. Эрчим xүчний сайд Б.Найдалаатай уулзсан.
Гэвч шийдэлд xүрээгүй. Нэг кв цахилгааныг 285 төгрөгөөр үйлдвэрлээд 279 төгрөгөөр борлуулж байна. Нэг ккал дулааныг 64 төгрөгөөр үйлдвэрлээд 35 төгрөгөөр зарж байна.
Ийм алдагдалтай төсвөөр эрчим xүчний салбарын ажилчид яаж аюулгүй нөxцөлд ажиллаx юм.
Яаж ажлын нөxцөлөө сайжруулаx юм бэ? Яаж цаxилгаан станцууд тоног төxөөрөмжөө шинэiчлэx юм" гэв.
