

Барилгын салбарын төсөл, шинэ технологи, инновацыг нэг дор төвлөрүүлдэг 39 дэх удаагаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг 2026 оны дөрөвдүгээр сарын 24–26-ны өдрүүдэд Буянт-Ухаа ордонд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд Монгол болон БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг барилгын салбартаа тэргүүлэгч 20 улсын барилгын материал үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно.
Мөн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын Яам, нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төв зэрэг салбарын төрийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, мэдээлэл өгнө.
39 дэх удаагийн үзэсгэлэнд:
Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр
Барилгын материал
Засал чимэглэлийн материал
Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
Сантехник агааржуулалт
Машин механизм, багаж тоног төхөөрөмж
Зураг төсөл архитектур, BIM
Тавилга интерьер, дизайн
Зам гүүр дэд бүтэц инженер, геологи
Гадна тохижилт, ландшафт
Барилга угсралт,
Гадна тохижилт, Ландшафт
Амины орон сууц угсралт, зөөврийн сууц
Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр
Стандарт орон сууц
Амины орон сууц
Тансаг орон сууц
Хаус
Үл хөдлөх хөрөнгө зууч
Оффис, үйлчилгээ
Мөн үзэсгэлэнгийн гадаа талбайд багаж тоног төхөөрөмж, өргөх байгууламж, барилга угсралтын материалууд, амины орон сууц, зөөврийн сууц зэрэг бүтээгдэхүүнүүд танилцуулна.
Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд барилгын салбарын B2B уулзалт болон мэргэжилтнүүдийн илтгэл семинарууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд “Шилдэг аж ахуйн нэгж байгууллага”-ыг шалгаруулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдана.
Та бүхнийг 39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармагт хүрэлцэн ирж, барилгын салбарын хөгжил дэвшил, инновац, дэвшилтэт технологи, шинэ материал, шилдэг төслүүдтэй танилцахыг урьж байна.
Шторк: https://youtu.be/ib2k_5LYpic
Ерөнхий зохион байгуулагч:
Хамтран зохион байгуулагч
Ерөнхий ивээн тэтгэгч:
Ивээн тэтгэгч
Дэмжигч байгууллага:
БҮРТГҮҮЛЭХ
Холбогдох утас: 7711 3333, 9990 7816
Website: https://barilgaexpo.mn
