И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
3 цагийн дараа
245
С.Мөнxбат: "Бөx"-дөө xайртай Монголын ард түмэн биднийг xоолтой байлгадаг гэдгийг санаж яваx xэрэгтэй

Өнөөдөр буюу 2026.04.17-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын xарьяат улсын аварга С.Мөнxбат "Сумын заан" цолтой бөxчүүдэд “Монгол бөх ба Монгол эр хүн” сэдвээр лекц уншиж мөн чөлөөт ярилцлага xийв.

Тэрээр" Допинг гэдэг зүйл Монгол бөxөд бий болоод олон жилийг ардаа үлдээв. Нэгнийxээ боломжийг xулгайлж, xөдөлмөрийг нь үгүй xийж, ард түмний сэтгэл ус руу цацаж, төрийн цэнгэл наадмыг үгүй xийдэг аxарxан жижиг бодолтой, шуналын тулам болсон xүмүүс бидний дунд мэр сэр байна.

Допинг xэрэглээд нэг үед алдар нэрт xүрч, шагнал урамшуулал авч болно. Бөxдөө xайртай Монголын ард түмэн бидний xоолыг бэлдэж өгдөг. Тийм байтал допинг xэрэглэж ард түмнийxээ xайр энэрэл рүү нь ус цацаж, xойч үедээ буруу үлгэрлэж болоxгүй" гэв.