Н.Мөнхцацрал
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
140
“Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг боллоо

“Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол Улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг боллоо.

Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, байр суурийг шийдвэр гаргагчид, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор улс орны хөгжлийн тулгуур асуудлуудаар шинжлэх ухаан-практикийн цуврал хэлэлцүүлгүүдийг санаачлан зохион байгуулж ирсэн билээ.

Энэ удаа тус сургууль нь Монгол улсад судалгааны их сургууль үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан “Дээд боловсрол, шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага ба Монгол улс” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлгийг 2026 оны 04-р сарын 17-ны өдөр Төрийн ордны Их эзэн Чингис хааны нэрэмжит танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн 100 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад дээд боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, шийдвэрлэх санал, дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар болон улс төрийн хүчнүүдэд хандсан Зөвлөмж-ийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.