

-Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 24 дүгээр хороо хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 13:33 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыгг очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 36 иргэн /21 том хүн, 15 хүүхэд/-ийг аюулгүй газарт гаргасан.
-Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо 4 дүгээр давхрын 10 тоот Айлаас гал гарч байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 106 метр.кв 3 өрөө байр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Утаажилтын бүсээс нийт 123 иргэн /58 том хүн, 65 хүүхэд/-ийг аюулгүй бүсэд гаргасан.
-Дорнод аймаг, Баянтүмэн сум 4 дүгээр баг /аймгийн төвөөс баруун зүгт 20 км, сумын төвөөс баруун зүгт 8 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.20-ны өдрийн 00:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн эзэмшлийн “Баянтүмэн” амралтын газрын 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
