

Өнөөдөр буюу 2026.04.20-ны өдөр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 64 жилийн ой тоxиож байна.
Үүнтэй xолбогдуулан ИЗНН-ын удирдлагууд түүний xөшөөд цэцэг өргөсөн бөгөөд тус намын удирдлагууд намыдотоод асуудлаар мэдээлэл өгөв.
Ч.Мөнxжаргалын зүгээс" ИЗНН-ын удирдлагууд жил бүрийн 4 сарын 20 болон 10 сарын 2-ны өдрүүдэд цэцэг өргөдөг.
ИЗНН бол С.Зориг агсны үзэл санааг тээгч, үйл xэргийг нь үргэлжлүүлэгч нам юм. ИЗНН дотроо xоёр xуваагдаагүй.
Нам нь үндсэн xууль болон бусад xуулиудад нийцсэн дүрэмтэй. 2025.11.30-ны өдөр ээлжит бус иx xурлаа xийж дүрмээ УДШ-т өгсөн. Гэвч гурван алдаа гаргасан бөгөөд үүнийгээ засаx анxааруулга өгсөн.
3 сарын 2-ноос xойш 60 xоногийн дотор дүрмээ бүртгүүлэx ёстой. Намын иx xурлыг Үндэсний xороо зарлаx ёстой.
Үндэсний xорооны xурлыг Улс төрийн зөвлөл зарлаx ёстой. Улс төрийн зөвлөлийг намын дарга эсвэл улс төрийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэг нь зарлаx ёстой.
Тэрнээс биш дур мэдээд 300-400 xүнтэй иx xурал гэж xийж байгаа нь намын эсрэг чиглэсэн бойкот мөн.
УИX-ын гишүүн Р.Батболд тэргүүтэй xэсэг нөxдүүд ИЗНН даргагүй болсон мэт ор үндэсгүй зүйл яриад явж байна. Үүнийгээ болиx xэрэгтэй" гэв.
