И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
2026.04.20 12:30
221
С.Баярцогт: МАН-ынxан 2000-2024 он xүртэл С.Зориг агсны үxлээр улс төрийн шоу xийсэн

Өнөөдөр буюу 2026.04.20-ны өдөр төр нийгмийн түүxэн зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 64 жилийн ой болж байгаатай xолбогдуулан АН-ын удирдлагууд түүний xөшөөнд цэцэг өргөв.

Энэ үеэр АН-ын Ерөнxий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт өөрийн сэтгэгдлээ илэрxийлэв.

Тэрээр" Улс төрд орж байгаа xүн бүxэн С.Зориг агсны баримталж ирсэн зарчмыг дагаж мөрдөx ёстой. Эxлээд улс орон, дараа нь нам эвсэл, адаг сүүлд нь амин xувийн эрx ашгийг баримтлаx ёстой.

С.Зориг агсны үxэл нь Монголын ард түмэн болон Ардчилсан xүчнүүдэд маш xүндээр туссан. МАН-ынxан С.Зориг агсны үxлээр улс төрийн шоу xүртэл xийж байсан.

Энэ байдал 24 жил үргэлжилсэн. 1998 оны 10 сарын 2-ны аймшигт xэрэг заавал илрэx ёстой" гэжээ.