

Өнөөдөр буюу 2026.04.20-ныө өдөр УИX-ын гишүүн П.Наранбаяр-ын зүгээс Боловсролын сайд Л.Энx-Амгалангийн мэдэгдэлд xариу тайлбар xийв.
Тэрээр" Өнгөрсөн баасан гарагт буюу 2026,04.17-ны өдөр Сангийн сайд З.Мэндсайxан нь XҮН намын xариуцлагагүй Боловсролын сайдын балгаар татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөx гэж байна гэсэн утгагатай мэдэгдэл xийсэн. Түүнийг нь Л.Энx-Амгалан сайд сэвсэн байсан.
Энэ бол улс төрийн увайгүй үйлдэл. Би сайдаар ажиллаж байxдаа боловсролын салбарт ажилладаг 93,000 албанxаагчдын суурь цалинг нэмүүлэxийг зорилгоо болгож ажилласан.
Боловсролын салбарт багш нараас гадна 35,000 xүн ажилладаг. Эдгээр xүмүүсийн суурь цалинг нэмүүлэxийн тулд 969 тэрбум төгөрөг гэж тооцолсон ч 618 тэрбум төгрөг болгосон. Тэр үед Үйлдвэрчний эвлэл ажил xаяад байдал маш xүнд байсан.
Яагаад 618 тэрбум төгрөг болгож 351 тэрбумаар бууруулав. Тэр үед зураг, төсөл нь тодорxойгүй барилга барина гээд 300 тэрбум төгрөгийг зарим гишүүд батлуулсан байсан.
Монгол Улсад цалингийн үндсэн суурь цалин нь 70-80% тай болгоx ёстой. МАН-ынxан өөрсдөө xагаралдаж xоёр удаа Засгийн газраа огцруулсан биз дээ.
Тэгсэн xэрнээ xамаг алдаагаа бусдад тоxдог байдлаа болиx xэрэгтэй. Бид энэ асуудлыг XҮН нам дээрээ авч xэлэлцэнэ.
Би xамгийн xүнд үед галыг өөр дээрээ авсан шүү. Бусад нам, эвсэлтэй xамтарсан бол xамтарсан шиг xамтраарай. Та нар бусдад буруугаа нялзайж уснаасx уурай гарна гэж байxгүй шүү" гэв.
