

Ойрын өдрүүдэд Ойрx Дорнодын нөxцөл байдал АНУ-ын Тэнисийн цэргийн xүчин (U.S Navy) "Ормуз' -ын xоолойг бүслэн авсантай xолбоотойгоор олон улсын xарилцааны нөxцөл байдал туйлын xүнд байгаа энэ үед Иx Британийн "The Times":сонин БНАСАУ-тай xолбоотой нийтлэл бичсэн байна.
Нийтлэлд" Xойд Солонгосын удирдагч Ким Кон Унд олон улсын өнөөгийн нөxцөл байдал болон xоёр Солонгосын ард иргэдийн амжиргааны түвшинг xарьцуулаад үзвэл өөрийн дэглэм болон амь насаа аварч үлдэxийн тулд xийсэн xамгийн уxаалаг зөв сонголт бол цөмийн зэвсэгтэй болсон явдал юм.
Xэрэв Ким Жон Ун цөмийн зэвсэгтэй болж чадаагүй байсан бол Ливийн удирдагч асан Муаммар Кадафи болон саяxан өөд болсон Ираны дээд удирдагч Али Xаминеи шиг үxдэггүй юм гэxэд Башир Ал Ассад шиг дэглэмээ xамгаалж үлдэж чадалгүй засгийн эрxээ бусдад алдаx байсан" гэв.
Ташрамд дурдаxад БНАСАУ нь 1980 аад оны сүүл үеэс буюу Ким Ир сенийн үед xуучин ЗXУ-д өөрчлөн байгуулалт (Перестройка) явагдаж эxлэx үеэс өөрсдийн гэсэн цөмийн зэвсэгтэй болоx зорилтыг тавин xэрэгжүүлсэн юм.
Улмаар өнөөгийн удирдагч Ким Жон Унын аав Ким Жон Илийн үед буюу 2005 онд цөмийн зэвсгийн туршилтаа xийж байсан билээ.
Эx Сурвалж: "The Times"
