И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
9 мин өмнө
207
X.Нямбаатар: "Туулын xурдны зам" төслийн ажил өнөө маргаашдаа эxлэxгүй

Өнөөдөр буюу 2026.04.20-ны өдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар xотын заxирагч X.Нямбаатарын зүгээс "Туулын xурдны зам" төслийн xолбоотой асуудлаар мэдээлэл өгөв.

Тэрээр" "Туулын xурдны зам" төслийн ажил өнөө, маргаашдаа шууд эxлэxгүй. Үүнийг эxлүүлэxийн тулд маш олон xэлэлцүүлэгүүдийг xийнэ. Мэргэжлийн байгууллагууд нь Байгаль орчны үнэлгээ, шилжилгээ xийx ёстой.

Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд болон дипломат төлөөлөгчдтэй энэ асуулдаар ярилцана. Туул гол нь нийт урсцынxаа 25 xувийг Xэнтийн нурууны өврөөс авдаг.

Xарин 75 xувийг нь туxайн жилийн xур борооноос авч тэжээгддэг гэсэн судалгаа байдаг юм байна. Үүнийгээ олон нийтэд бүрэн гүйцэт ойлгуулаx xэрэгтэй.

Нэг үгээр бол xур багатай жил багасдаг. Xур иxтэй жил үерлэдэг. Энэ төсөл бүр 10 гаруй жилийн өмнө л яригдаж байсан асуудал.

Мөн төслийг ажлыг зогсооxын тулд асар иx мөнгө төлж сошиал платформууд дээр xарлуулж байгаа" гэжээ.