m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
12 мин дараа
336
Дүрзээгийн Одхүү ИЗНН-д элслээ

Ардчиллын алтан хараацай С.Зоригийн мэндэлсэн энэ өдөр Д.Одхүү Иргэний зориг ногоон намд элслээ. Тэрээр 

1969-1979 Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургууль,
1979-1984 ЗХУ-ын Тюмень хотын Аж үйлдвэрийн дээд сургууль /Нефть газын Их
сургууль/-ийг Уулын инженер геофизикч мэргэжлээр,
2000-2003 Олон нийттэй харилцах, Колорадо хот, АНУ-д сурсан. 

Ажилласан байдал: 

1984 - 1992 Геологи, уул уурхайн яамны харъяа “Эрэл” геофизикийн цогцолбор
экспедицэд Сэдэвчилсэн судалгааны багийн инженер, ахлах инженер,
Геомэдээллийн төвийн орлогч захирал,
1992 - 1996 “Монголоор” ХХК-ийн Ерөнхий захирал,
1996 - 1998 Төрийн өмчийн хорооны гишүүн, Бүртгэл, хяналт, норм, нормативын газрын
дарга,
1998 - 2000 Төрийн өмчийн хорооны Хамтарсан үйлдвэрийн газрын дарга, Монгол-
Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” нэгдлийн
захирлын зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Төрийн өмчийн хорооны
гишүүн,
2004 – 2012 УИХ-ын гишүүн, Эдийн засаг, төрийн байгуулалт байнгын хорооны гишүүн.
Монгол-Сингапурын парламентийн бүлгийн дарга, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл /PECC/-ийн
Монголын үндэсний хорооны дарга,
2012 – 2013 УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга,
ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга,
2013 – 2017 Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжийн захирал,
2017 - 2021 Монгол - Америкийн хамтарсан, “Эрдмин” ХХК
Захирлуудын зөвлөлийн дарга.
2024-2025 Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засаг Хөгжлийн Сайдын Орон тооны бус
зөвлөх

2025-2026 он БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай юм.