m.mn
түрүүлж мэдээлнэ
Live
2 цагийн дараа
430
Х.Булгантуяа: ОУПХ ажлын хэсэг гарган миний кэйс дээр ажиллаж магадгүй

Олон улсын парламентчидын холбооны шийдвэртэй холбоотой УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас тодрууллаа. Тэрээр "О.Номинчимэг гишүүн Олон улсын парламентчдын холбооны Хүний эрхийн байнгын хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Гэхдээ өөрийн улстай холбоотой асуудалд өөрөө байнгын хорооны асуудалд оролцдоггүй. Учир нь өөрөө нөлөөлж магадгүй гэдэг утгаараа ОУПХ-оос өөр нэг улсад хариуцуулаад шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэдгийн адилаар хянаж, шалгаад байнгын хороон дээрээ шийдвэр гаргаад, шийдвэрээ нэгдсэн чуулган дээрээ танилцуулдаг. Манай улс ОУПХ-нд 1962 онд элсч байсан. Тухайн үед нэг намын тогтолцоотой , ардчилсан улс биш байхдаа элсч , олон жил идэвхитэй гишүүн байж ирсэн. 

Харамсалтай нь миний кэйсийн хувьд чиг үүргийн хүрээнд ЭХ-н хатуу зүйл ангиар шалгагдаж байгаа нь ноцтой зөрчил гэж ОУ-д харагдаж байна. ЗГ-таа УИХ нь хариуцлага тооцох нь монголд ч байдаг зарчим. Ингэлээ гээд энэ нь хуулийн тэр тусмаа ЭХ-ийн зөрчил болно гэдэг нь үндэслэлгүй. Үүнтэй холбоотой миний хувьд ҮХЦ-д өмгөөлөгчгүй хатуу санкци үүсгэснийг зайлшгүй авч үзэх шаардлагатай гэж үзсэн. 

Надад хилийн хориг тавиад удаж байгаа. Би чуулганы завсарлагааны хугацаанд хаашаа ч яваагүй. ОУПХ-нд хүсэлт тавьсны дагуу холбогдож мэдээлэл авдаг. Монголд үйл ажиллагаа явуулдаг ЭСЯ-аас мэдээлэл авч, мэдээлэл цуглуулдаг юм билээ. Ажлын хэсэг ирж ажиллаж магадгүй. Тэр тусмаа парламент ҮХНӨ-н дараа анх удаа 126 гишүүнтэй болсон. Саяхныг хүртэл парламент эмэгтэй гишүүдийн оролцоог нэмсэн талаар нь онцолж байсан. Сүүлийн үед эрх нь зөрчигдөж байгаа байдал, саяны орж ирсэн хууль дээр ч ийм хуультай улс тун цөөхөн байдаг. Учир нь сонгосон ард түмэн нь гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хөнддөг. Ард түмнээс авсан саналыг хэн нэгэн албан тушаалтан өөрөө мэдээд энэ хүний ёс зүйг дүгнэ гэж эрх мэдэл шилжүүлдэггүй. 

ОУПХ  гишүүн 180 орны гишүүдээс ирүүлсэн эрх нь зөрчигдөж байгаа парламентын гишүүдийн эрхийг хамгаалдаг" гэлээ.