И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
1 цагийн дараа
111
ИЗНН: Ерөнxий сайд Н.Учралаас цаг үеийн асуудалтай xолбоотой мэдээлэл авна

Өнөөдөр буюу 2026.04.20-ны өдөр ИЗНН-ын зөвлөл xуралдаж намын үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хурлаар:


-Намын дүрмийн 7.4, 7.5 дахь заалтыг үндэслэн УИХ дахь ИЗНН-ын зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцэн дэмжиж, Улс төрийн зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
-2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдах Зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралаас цаг үеийн асуудлаар мэдээлэл авахаар тогтов.
-ИЗНН-ын зөвлөлийн гишүүдийг Улсын Их Хурлын байнгын хороодод харьяалуулан ажиллуулах саналыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод хүргүүлэхээр болов.
-ИЗНН-ын зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх, зохион байгуулалтын асуудлыг сайжруулах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газартай холбогдуулан саналыг Улсын Их Хурлын даргад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
-2026 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулагдах намын Их Хурлын бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар зөвлөлийн гишүүдийн саналыг авч нэгтгэлээ.