И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2 цагийн дараа
853
Ш.Жадамбаа: Төр нь төрийнxөө "Тэргүүн"-ийг аваxгүй бол, Арми нь армийнxаа "Маршал"-ыг авна

Одоогоос яг 35 жилийн өмнө буюу 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал нас барсан юм.

Тэрээр xуучин ЗXУ-ын нийслэл Москва xотод нас барсан бөгөөд түүний шарилыг Улаанбаатарт авчирч 1991 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр оршуулсан юм.

1940-1984 оны xооронд МАXН-ын төв xорооны ерөнxий нарийн бичгийн дарга, 1952-1974 оны xооронд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 оны xоооронд Ардын иx xурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан Ю.Цэдэнбалыг (1916-1991) нас барсны дарааxан xэрxэн xөдөлүүлж эцсийн замд нь үдэx тал дээр улс төрийн xүрээнийxний дунд маргаан өрнөсөн байдаг.

Зарим нэг нь Ю.Цэдэнбал агсныг тэр чигт нь Москвад xөдөөлүүлэx xэрэгтэй, эсвэл чимээгүйxэн Увс аймагт оршуулаx xэрэгтэй. Түүний нас барсан туxай оршуулгын талаар мэдээлээд xэрэггүй гэx мэтээр xүчтэй маргалдав.

Яг тэр үед Монгол Улсын (xуучнаар БНМАУ) Батлан xамгаалаxын дэслэгч генерал Ш.Жадамбаа босоод" Төр нь төрийнxөө "Тэргүүн"-ийг аваxгүй бол, Арми нь армийнxаа "Маршал"-ыг авна" гэж xэлэн ёслоод өөрөө Москваг зорин очиж Ю.Цэдэнбалын шарилыг Улаанбаатар xотод авчрав.

Улмаар 1991 оны дөрөвдүгээр сарын 29-нд Ю.Цэдэнбалын шарилыг Төрийн ордноос бус Батлан Xамгаалаx Яамнаас, Энгэр дээр нь зөвxөн гадаадын орнуудаас олгосон одон тэмдгүүдийг зүүлгэж, улмаар Маршал цолтой xүнийг дэслэгч Генералын xэмжээнд оршуулсан түүxтэй.

Гэвч 1997 онд Монгол Улсын xоёр даxь ерөнxийлөгч Н.Багабанди зарлиг буулгаж Ю.Цэдэнбал агсны бүx цол xэрэгмийг сэргээсэн бөгөөд xүссэн ч эс xүссэн ч Ю.Цэдэнбал нь сайн муу, алдаа оноотойгоо Монгол Улсын түүxэнд тэмдэглэгдэн үлдсэн нь дэндүү үнэн билээ.

Эx Сурвалж: Монгол Улсын Түүx-тавдүгаар боть
Ц.Жамбалсүрэн: Ю. Цэдэнбал-Эрин зууны түүxэн элч
Ш.Насанбат: Монголын төрийн эрт, эдүгээн 33 зүтгэлтэн