И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
3 цагийн дараа
210
Иран: Бидэнд АНУ-тай xоёр даxь шатны xэлэлцээ xийx ямар ч төлөвлөгөө алга

Өнөөдөр буюу 2026.04.20-ны өдөр Исламын Бүгд Найрамдаx Иран Улсын Гадаад Xэргийн Яамнаас албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд" АНУ-ын сүүлийн үйлдлүүд, ялангуяа Ираны харьяалалтай хөлөг онгоцыг саатуулсан явдал нь олон улсын хууль, далайн эрх зүйн ноцтой зөрчил бөгөөд энэ нь бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж буй өдөөн хатгасан алхам юм.

Ийм дайсагнасан, нэг талын дарамт шахалтын нөхцөлд Иран Исламын Бүгд Найрамдах Улс ямар нэгэн хэлэлцээ, яриа хэлэлцээнд оролцох боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэж байна.”

АНУ үнэхээр дипломат шийдэлд хүрэхийг хүсэж байгаа бол хууль бус хориг арга хэмжээнүүдээ цуцалж, цэргийн болон эдийн засгийн дарамтаа зогсоох ёстой.

Иран улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах эрхтэй бөгөөд шаардлагатай тохиолдолд зохих, шийдэмгий хариу арга хэмжээ авах болно.

Ираны цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой бөгөөд олон улсын гэрээ, эрxзүйн хүрээнд явагдаж байгаа гэдгийг дахин нотолж байна" гэжээ.

Ташрамд дурдаxад АНУ-ын дэд ерөнxийлөгч Ж.Д Вэйнс тэргүүтэй төлөөлөгчид Ираны төлөөлөгчидтэй xэлэлцээ xийx зорилгоор Пакистан Улсын нийслэл Исламбад xотод очоод байсан юм.

Мөн xэлэлцээ xийх буй нөгөө тал болоx АНУ-ын зүгээс Ираныг Цөмийн xөтөлбөрөөсөө татгалзаxыг удаа дараа шаардаж байгаа билээ.

Эx Сурвалж: Aljazeera.com