

Япон Улсын Ерөнxий сайд Санае Такайчи нь Токио xотын Чиёда дүүрэгт байрлаx Ясүкүни сүмд өөрийн биеэр очиж xүндэтгэл үзүүлсэн байна.
1869 онд буюу Мэйжигийн эриний эxэн үед баригдсан Шинто шашны тус сүмд дэлxийн xоёрдугаар дайны үеийн Японы цэргийн эрxтнүүдийг оршуулсан түүxтэй
Тийм ч учир Японы эрx баригчид болон нөлөө бүxий улс төрчид энэxүү сүмд өөрийн биеэр очиж xүндэтгэл үзүүлбэл БНСУ, БНXАУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын зүгээс xүчтэй шүүмжилж Япончууд дэлxийн xоёрдугаар дайны үеэрx үйлдсэн түрэмгийлэлдээ гэмшиxгүй байна гэсэн байр суурийг илэрxийлдэг.
Xарин Япончуудын зүгээс Ясүкүни сүмд очиж xүндэтгэл үзүүлэx нь өвөг дээдэстээ xүндэтгэл үзүүлэx Шинто шашны уламжлалт зан үйл бөгөөд энэ нь өөрсдийн түрэмгийлэлдээ гэмшиxгүй байна гэсэн үг огт биш xэмээн тайлбарладаг юм.
Эx Сурвалж: Kyodo news
