

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар тус улсад энэ сарын 20-23-нд төрийн айлчлал хийнэ.
09:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.
09:00 цагт: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал" хэлэлцүүлэг Новотел зочид буудалд болно.
11:00 цагт: Дарви сумын иргэдийн төлөөлөл Говь-Алтай аймгийн нутаг, Дарвийн нуруунд “Макс групп” компанид алт олборлох 33 лиценз олгосон талаар холбогдох баримтыг илчилж “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Сурагчдын дунд хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болон умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин НҮБ-ын байранд мэдээлэл өгнө.
13:00 цагт: “Хүүхдийн хөгжил,төлөвшил-2026” эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар зочид буудалд болно.
Эрүүл мэндийг дэмжих нээллтэй хаалганы өдөрлөгийн хүрээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг Д.Сүхбаатарын талбайд болно.
Үзэсгэлэн:
-“Алс газар сурахаар одогсод: 100” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 26-ныг хүртэл гарна.
-“Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Лирид солирын урсгалын оргил үе тохионо. Тэтчер сүүлт одны үлдэгдэл агаар мандалд орж ирэх бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн хойд тал хагаст харагдана.
-ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
