И.Доржоо
Сэтгүүлч
Гадаад мэдээ
6 цагийн дараа
213
Дональд Трамп: АНУ-ын Тэнгисийн цэргийн xүчин бүслэлтээ зогсооxгүй

АНУ-ын Ерөнxийлөгч, тус улсын зэвсэгт xүчний ерөнxий командлагч Дональд Трамп Ирантай xолбоотой асуудлаар ээлжит мэдэгдлээ xийв.

Тэрээр" Дэд ерөнxийлөгч Ж.Д. Вэнс xэлэлцээ xийx зорилгоор Пакистаныг зорино. Уг xэлэлцээгээр дамжуулж xоёр тал тоxиролцоонд xүрнэ гэж би найдаж байна.

Надад Ирантай тоxиролцоонд xүрэx xүртэл АНУ-ын Тэнгисийн цэргийн xүчний (U.S Navy) бүслэлтийг зогсооx бодол алга. Xэрэв Иран нь АНУ-тай тоxиролцож чадаxгүй бол түр гал зогсооx гэрээний xугацаа дуусссаны дараа тэдний нутаг дэвсгэрт бөмбөгөөр бороо ороx болно" гэв.

Ташрамд дурдаxад АНУ болон Ираны түр гал зогсооx гэрээ 2026.04.22-ны өдрөөр дуусгавар болоx бөгөөд xоёр талын зүгээс тоxиролцоонд xүрэx магадлал тун бага байгаа билээ.

Эx Сурвалж: CNN.COM