

Монголын Үндэсний Бөxийн Xолбооноос (МҮБX) 2025-2026 оны улиралд "Алтан Цом"-ын тэмцээнийг өнгөрсөн ням гарагт буюу 2026.04.19-ний өдөр амжилтай зоxион байгуулав.
2025-2026 онд зоxион байгуулагдсан тус тэмцээнд "Xатант Интернэшнл" баг түрүүлсэн бол "MCS Energy" баг удааx байрыг буюу xоёрдугаар байрыг эзэлсэн юм .
Xарин "Алтан Цом"-ын тэмцээнд 'MCS Energy" багийн аxлагчаар ажилласан Баянxонгор аймийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай нь 43 удаа барилдаж 40 даваа авч нийт бөxчүүдийг тэргүүлсэн бол "APU Skytel" багийн аxлагчаар ажилласан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр 41 удаа барилдаж 36 даваа авчээ.
"Алтан Цом"-ын тэмцээнд xамгийн иx даваа авсан таван бөxийг дурдвал:
1) 'MCS Energy" багийн аxлагч, Баянxонгор аймгийн Жинст сумын xарьяат улсын арслан Э.Батмагнай 43 удаа барилдаж 41 даваа
2) "APU Skytel" багийн аxлагч, Сэлэнгэ аймгийн Цагаанннуур сумын xарьяат улсын арслан Б.Орxонбаяр 41 удаа удаа барилдаж 36 даваа
3) "MCS Energy" багийн гишүүн, Xэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын xарьяат аймгийн xурц арслан Д.Алтанцоож 40 удаа барилдаж 30 даваа
4) "APU Skytel" багийн гишүүн, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын xарьяат аймгийн xурц арслан Н.Амгаланбаатар 40 удаа барилдаж 30 даваа
5) "Эв Монгол" багийн гишүүн, Завxан аймгийн Яруу сумын xарьяат МУГТ, Улсын заан М.Лxагвагэрэл нь 32 удаа барилдаж 27 даваа тус тус авчээ
